Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо нь үйл ажиллагааны нийтлэг зорилго, ашиг сонирхолоороо нэгдсэн, олонхийн ардчилал, шударга ёсны зарчмын дагуу эдийн засгийн салбарууд, нутаг дэвсгэрийн хуваариар зохион байгуулагдсан юм.
Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо / МХЭАХН-үүдийн Үндэсний Холбоо / нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 1990 оны 10 дугаар сарын 20-нд иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж зохион байгуулагдсан төрийн бус байгууллага юм. 1993 онд Анхдугаар их хурлаа хуралдуулан үйл ажиллагааны чиглэл, зорилгоо тодорхойлж дүрмээ баталсан.
Зорилго:
MХЭАХНҮХ-ны эрхэм зорилго нь шудрага өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах, ухаалаг хэрэглээнд суралцуулах замаар хэрэглэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, хэрэглэгчдийн хөдөлгөөнийг өрнүүлж тэдний нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн баталгааг буй болгоход төрөөс үзүүлэх үйлчилгээг сайжруулахад зүй ёсны шаардлага тавихад оршино.
Үйл ажиллагаа:
МХЭАХН-үүдийн Үндэсний Холбоо зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагаа явуулна.
Төр засгийн байгууллагаас хэрэглэгчид үзүүлж буй үйлчилгээ болон аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд олон нийтийн үнэлгээг явуулах замаар төрийн бодлого аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөөлөх
Өөрийн орны хэрэглэгчдийн хөдөлгөөний чиг хандлага, стратеги зорилгыг тодорхойлон орон нутгийн хэрэглэгчдийн байгууллагыг нэгдмэл удирдлага зохион байгуулалтанд оруулж хамтын ажиллагааг хангах
Хэрэглэгчийн төлөө идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан, төр олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжиж тэдгээрт хэрэглэгчийн байгууллагын нэрэмжит шагнал, өргөмжлөл олгох замаар нэр хүндийг өргөх
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах
Хэрэглэгчийн эрхэд хамаарах хууль тогтоомж, эрх зүйн актыг тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар санал боловсруулж Засгийн газарт оруулах
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр төр, иргэн хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх, шаардлага тавих, хэрэглэгчдэд ухаалаг хэрэглээний соёл эзэмшүүлэхэд туслах
Эрх ашиг нь зөрчигдсөн хэрэглэгчийн хохирлыг барагдуулахад туслах, тэдэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, хэрэглэгчдийн хөдөлгөөний мэргэжилтэн, идэвхтэн, сонгуультныг сургах, мэргэшүүлэх, давтан сургахад төрийн болон бусад байгууллагатай хамтран ажиллах
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж буй эсэхэд хөндлөнгийн хяналт тавих, хэрэглэгчдийг эрх ашгаа хамгаалахад татан оролцуулах
Төр засгийн байгууллагуудаас зарлаж буй тэндэрийн сонгон шалгаруулалт, итгэмжлэл олголт, стандарт, техникийн зохицуулалт батлах комисс, зөвлөлд хэрэглэгчийн төлөөллийг оролцуулан тэдний эрх ашгийг төлөөлөн хамгаалах
Хамтын ажиллагаа:
МХЭАХН-үүдийн Үндэсний Холбоо нь хэрэглэгчдийг хамгаалах асуудлаар Монгол улсын төр засаг, яам, агентлаг болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ.
• 1991 онд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай” Монгол улсын хууль батлагдсан.
• 1993 онд Хэрэглэгчдийн эрхийн тухай үндсэн бичиг баримт болох тунхаг батлагдсан.
• 1996 онд МХЭАХН-үүдийн Үндэсний Холбоо нь Олон улсын Хэрэглэгчдийн багууллагад гишүүнээр элсэн орсон.
• 2003 онд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай” Монгол улсын хууль шинэчлэгдэн батлагдсан.
• 2008 онд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай” Монгол улсын хууль шинэчлэгдэн батлагдсан.
• 2009 онд “Хэрэглэгчидийн эрхийг хамгаалахад Төрийн ба Төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх үүрэг“ нээлттэй хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж.
• 2010 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” батлагдсан.
МХЭАХН-үүдийн Үндэсний Холбоо нь хэрэглэгчдийн хөдөлгөөнийг жил бүр тодорхой уриан дор явуулж, тодорхой үр дүнд хүрч байна.
Олон улсын Хэрэглэгчдийн байгууллага, Ади Номхон Далайн бүсийн товчооноос зохиож байгаа хурал, зөвлөгөөн, семинарт оролцож, гишүүн орнуудтай үр нөлөөтэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байна.
Энэ бүх үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хууль, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, МХЭАХН-үүдийн Үндэсний Холбооны дүрмээр баталгаажигддаг болно.














