• Consumers
  • Consumers
  • Consumers
  • Consumers
  • Consumers

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч УИХ-ЫН ГИШҮҮН  Ц.БАТБАЯР-ын мэндчилгээ

Эрхэм хүндэт хэрэглэгчид ээ!

Өнөөдөр шатахууны үнийн өсөлт, үүгээр далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөн,  хэрэглэгчдийг хохироож хуурамч, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжийг бий болгож, хэрэглэгчдийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц хүнс, тэжээлийн аюултай үзэгдлүүд гарч, ядуурал, ажилгүйдлын улмаас хууль зөрчсөн нийгмийн элдэв сөрөг үзэгдэл газар авч байгаа үед Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо нийгэмд гүйцэтгэх үүргээ ухамсарлаж, өндөр түвшинд, хариуцлагатай ажиллах болно.

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо vйл ажиллагаагаа ил тод, түргэн шуурхай байлгах үүднээс Хэрэглэгч Та бүхэндээ зориулж энэхүү веб хуудсыг нээн идэвхтэйгээр ажиллуулж аль хэдийн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Манай веб сайтаас бидний vйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг авч, санал, хvсэлтээ ирүүлэн хамтран ажиллана гэдэгт гvнээ итгэлтэй байна.

Хэрэглэгч Та бvхний ирvvлсэн ажил хэрэгч санал, хvсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээллүүд Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны цаашдын vйл ажиллагааг боловсронгуй болгоход vнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгvй байна.

 Иргэн хэрэглэгч таны ирүүлсэн санал, гомдлын дагуу бид түргэн шуурхай ажиллаж,  эрх ашгийг  тань хамгаалахын төлөө хуулийн хүрээнд ажиллах болно.

 

УРИАЛГА

             2012 он дөнгөж гарангуут шатахууны үнийн хөөрөгдлийг нэр бүхий аж ахуй нэгжүүд үүсгэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг зохиомлоор нэмэгдүүлж хэрэглэгчдийн нуруун дээр эдийн засгийн болон сэтгэл санааны хүнд ачааг үүрүүлж байна.

Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын баяр ойртохын хэрээр аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өдөр ирэх тутам нэмсээр байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг ноцтой хохироосоор байна.

Иймд үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж, компаниудыг Монгол Улсын нийт иргэд, “Хэрэглэгч Хаан”-даа зориулан гаргаж буй аливаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээг үнийн зохиомол хөөрөгдөлгүйгээр тоо чанарт нь тохирсон бодит өртөгтэйгээр нийлүүлэхийг үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж  байгууллага компаниудад уриалж байна.

 
БАТЛАВ:  МХЭАХН-ҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. БАТБАЯР

2012  оны  01 сарын 18                                                                                 Улаанбаатар хот

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн
Үндэсний Холбооноос “Илжиг” хэмээх цагаагчин төмөр туулай жилд
Хэрэглэгчийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн төрийн түшээ,
хувь хүн, бизнесмен, аж ахуйн нэгж байгууллагыг
тодруулах шагналын журам

 

Шагналын зорилго:

2011 оны турш ажил үйлчилгээндээ хэрэглэгчийн эрхийг тууштай хамгаалан, “Хэрэглэгч хаан”-д өргөмжлөн ажилладаг тэргүүний аж ахуйн нэгж байгууллага, хэрэглэгчийн төлөө зүтгэл санаачлага гаргасан төрийн түшээ, хувь хүн, бизнесменийг тодруулах, хэрэглэгчийн төлөө тэдний оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлийг урамшуулж, бизнесийн ба хувийн нэр хүндийг нь өргөх, хэрэглэгчдэд найдвартай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг танилцуулахад оршино.

Шалгаруулалт явагдах хугацаа:

2012 оны 01дугаар сарын 19 өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 19 -ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.

Шалгаруулах төрөл:

1.“Хэрэглэгчиддээ хүндлэгдсэн төрийн түшээ”  түвшинд шалгаруулах

                  -  УИХ, ЗГ, агентлаг

                  -  Нийслэл дүүрэг, ИТХ,ЗД

                  -  Харилцдаг төрийн байгууллага

2. “Хэрэглэгчийн итгэлт бизнесмен”-үүдийг  шалгаруулах

3.  “Хэрэглэгчийн анд-Ган үзэгтэн”  сэтгүүлч

4. “Хэрэглэгч ХААН”-д  өргөмжилсөн оны манлай байгууллага, хамт олон

аж ахуй нэгжийг шалгаруулах

5. Хэрэглэгчдэд ээлтэй-эко хүнс

6. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үүрэн холбооны шилдэг үйлчилгээ үзүүлдэг нэг аж ахуй нэгж

7.Хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хэвлэл мэдээлэл, телевизийн байгууллага / нэг аж, ахуйн нэгж/

8. Нийгмийн хариуцлагатай компани / нэг аж, ахуйн нэгж/

9. Хэрэглэгчийн байгууллагын оны ажилтан шагнал гардуулах аймаг, нийслэлийн ХЭАХН-ийн ажилтануудаас  шалгаруулах

Шагналд нэрээ дэвшүүлэгчдийн бүртгүүлэх материал

-       Аль нэг шалгаруулалтад өрсөлдөхөөр хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага нь өргөдөл хүсэлтээ гаргах албан бичгээр

-       Байгууллага аж ахуйн нэгж, хувь хүний танилцуулга, ажил байдлын  тодорхойлолт

-       Хийж бүтээсэн ажлын амжилт, бараа үйлчилгээнийхээ чанарын төлөө авсан шагналуудын жагсаалт тухайн салбарынх нь өөрсдийнх нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаа, санал хүсэлт

Шагнал олгох шалгуур үзүүлэлтүүд:

-  Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг хууль, дүрэм,журмын дагуу явуулдаг байх

-  Ажил, үйлчилгээнд нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байх

-  Үйлчилгээндээ соёлтой, шуурхай байдлыг хэвшүүлсэн байх

-  Үйл ажиллагааны буруутай талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн

мэдээ мэдээлэл гараагүй байх

-  Мэргэжлийн болон хяналтын байгууллагуудаас хийгдсэн шалгалтанд

амжилттай  дүн үзүүлсэн байх

-  Хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний үнэ, чанарын талаар ямар нэг шинэ

зүйлийг санаачлан хэвшүүлсэн байх

Бүртгэх, материалыг хүлээн авах:

Шагналд нэр дэвшигчдийн материалыг аж ахуйн нэгж  байгууллага, төрийн албадууд, ХЭАХН-үүдийн тодорхойлолт, хувь хүний материалыг  2012 оны 1 дугаар  сарын 10 -ны өдрөөс 2011 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулагч МХЭАХНийгэмлэгүүдийн  Үндэсний  Холбооны Ажлын Албанд албан бичгээр, E-mail Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , үүрэн холбооны операторийн мессеж 135004 / үүрэн телефоны бүх операторууд 40₮ / дугаарт хүлээн авна.

Шагналд магадлагаа явуулж, шагнагдагсдыг тодруулах үйл ажиллагаа:

-       Шалгаруулалтанд ирүүлсэн материалыг тусгай шинжээчдийн комисс бүртгэлийн хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор магадлан шалгаруулж дуусгана

-       Ажлын хэсэг магадлагааг явуулсны үндсэн дээр тодруулсан байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн, төрийн түшээ, хамт олны материал, тодорхойлолтыг ажлын албанд хүргүүлнэ.

-       Хэрэглэгчдээс санал, асуулга аван, мэргэжлийн байгууллага, шинжээчид болон зохион байгуулах ажлын хэсэг, хэрэглэгчийн хамт оноог нэгтгэн дүгнэнэ.

-       Шагналд нэр дэвшсэн төрийн түшээ, хувь хүн, аж ахуй нэгжтэй холбогдон зохион байгуулалттай цуглуулж шагналыг гардуулах ажиллагаа

Та яг одоо саналаа өгөх бол ЭНД дарна уу !

 

 

 
Хуудас 6-с 1

Нэвтрэх хэсэг

Сүлд дуу

You must have Flash Player installed in order to see this player.

Вэб холбоос